2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарлалаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн онд “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулан зөвлөмж гаргаж, 2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарлалаа.Энэ жилийн ажлын хүрээнд: -Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд холбогдох хууль эрх зүйн журмуудыг боловсруулах-Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шинээр нэвтрэн ороход тулгарч болох саад бэрхшээлүүдийг бууруулах ажлын хүрээнд төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүд өрсөлдөөнийг хязгаарлаж буй эсэхэд хяналт тавьж холбогдох зөвлөмжүүдийг хүргүүлэх-Зах зээлийн төвлөрлийг бууруулж зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд холбогдох зохицуулах зохицуулалтуудыг судалж зөвлөмж хүргүүлэн ажиллах-Шударга бус өрсөлдөөнөөс урьдчилсан сэргийлэх болон шударга өрсөлдөөний нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах ажлын хүрээнд төрийн байгууллагуудад шат дараатайгаар сургалт арга хэмжээг зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүлэх гэх мэт зорилтуудыг тавиад байна.Эдгээр зорилтыг төрийн бусад холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлснээр аж ахуй эрхлэгчийн зах зээлд өрсөлдөх, шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь төрөөс үзүүлж буй дарамтыг бууруулах юм.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.