МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв

МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр МАН-ын Бүлгийн хурал дээр 2020 оны МАН-ын сонгуульд оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагыг танилцуулав.

МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг бид МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” гэж мэдэгдэв.

МАН сонгуулийг аль болох бага зардлаар, хямд төсвөөр явуулж, сонгуулийн дүнд нөлөөлөгч хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах зарчим барьж байгаа аж.

Холбоотой мэдээлэл
14 Comments
  1. Anonymous says

    Ёстой зөв шүү, хэчнээн жил мөнгө өгөөд тойрог авдаг Наранхүү, Номтойбаяр мэтийн баячуудад МАН, АН хоёр толгойгоо мэдүүлэв дээ. Одоо зогсоох цаг болсон. Хүүкийг ер нь дэмжээд байвал их зөв, тэмцэгч хүн гэдэг нь харагдаад байна.

  2. Anonymous says

    Улс орон зөв замруугаа орохыг харчаад л үхчих юмсандаа

  3. Цэнгэл says

    МАН илүү шүү дээ. Ард түмэн мөнгөөр АНд санал өгөөд дандаа төр засгаа ядууралд оруулдаг юм. Ард түмнээ дэмжсэн нэг ч юм хийж үзээгүй.

  4. Иргэн says

    Ёстой гоё шийдвэр 2000 оноос хойш сонсолоо үнэн болуу.Худлаа ард түмнийг хошгируулж байгаа юмуу нэр дэвшигчдийн жагсаалт харж байж үнэн худлыг мэдэн дээ

  5. шударга иргэн says

    МАН зөв шийдвэр гаргалаа. Бид одоо уг шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэхийг харах үлдлээ .

  6. үнэн бол says

    ҮНЭН бол одоогийн 65 аас сонгогдох хүн цөөхөн байх даа.

  7. Нам бус says

    8 -аас дээш жил сууцан лалруудаа хөөгөөд явуулаадхаач юу ч хийж чадахгүй нь тодорчихсон хүүрнүүдийг зайлуулбал таарна

  8. Амараа says

    Уул нь ухаантан шиг л шааж дээ гэвч харах л үлдлээ

  9. Anonymous says

    Овоо доо. . Өмнө нь МАН-д дандаа үлгэр жишээ хүмүүсээ элсүүлдэг байсан юм. Тэгвэл ч харин дуртайяа дэмжинэ. Гэхдээ одоогийн энэ мөнгөөр албан тушаалд очсон хүмүүсээсээ яаж салах вэ.

  10. Anonymous says

    Намын бодлогоо дэмжиж бна. Сайн залуучууд олон бий шүү. Их хуралд ч бна энгийн гишүүд дэмжигчид ч бгаа шүү. Сарангэрэл Оюунчимэг Саранчимэг нарын үлгэр жишээ болсон эмэгтэй гишүүд бас байх хэрэгтэй.

  11. и says

    Ардын намынхны арга заль юутай арвин ундаргатай юм бэ?
    Ард түмэн юутай гэнэн,яасан хаширдаггүй даган баясагчид вэ?
    Зуун жилийн өмнө /1921/ дэлхийн хамгийн хоцрогдсон орны нэг байлаа,Монгол,
    Зуун жилийн дараа/ 2020/дэлхийн хоцрогдсон орны нэг хэвээр байна.Монгол
    Ардын намынхан ард түмний төсвийн хөрөнгийг зуун жил хуулиар нэг,хулгайгаар нэг,хуйвалдаж нэг,худал хэлж нэг,луйвардаж нэг идсээр байгаад хэдэн үе удмаараа ард түмний баялгийг хурааж,цаашид хэдэн үе удам дамжин амьдрах хөрөнгө хураацгаасан мангас ууд шүү дээ. Энэ намын наад захын гишүүн нь 100 сая төгрөгийг жирийн иргэний өдрийн хоолонд гаргадаг мөнгөнөөс нэг их ялгаагүй маягаар төсөөлж намдаа сэм өгнө.

  12. power says

    ug ni saihan saihan sanaa baina

  13. power says

    shudarga zamaar olon suudal awaarai

  14. Зочин says

    Зөв шүү

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.