“THE HU” хамтлаг “Алтан Сарнай” хүртлээ

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны Дэлхийн Монгол Хүн номинацын эзнээр  “THE HU” хамтлаг тодорлоо.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед уг наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Ерөнхий сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан байна.

Харин Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо улс  орны өнцөг булан бүрт 70 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болжээ.  Өнгөрсөн хугацаанд олонд танигдсан нэр хүндтэй олон эрхэмд “Алтан сарнай” наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өнөөдөр салбар салбартаа манлайлж байна. Энэ жилийн “Алтан сарнай” наадмынДэлхийн Монгол Хүн номинацийн эзнээр  2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан “The Hu” хамтлаг шалгарлаа.

Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг анхны хамтлаг болох “THE HU”  нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.