Монголын баг тамирчид “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцоно

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо энэ сарын 3-5-ны хооронд зохион байгуулагдах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.

Тус тэмцээнд 16 улсын 80 гаруй уулчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд “Сутайн бор” клубын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Н.Хэрлэн, тус  клубын тамирчин, спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй тамирчин Ж.Сэдэд, “Хайрхан аялагч” клубын тамирчин, спортын дэд мастер Д.Баасандорж нар багтжээ.

Энэ удаагийн “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээний нээлтийн ажиллагаанд Олон улсын уулын холбооны дэд ерөнхийлөгч, МУҮХ-ны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал оролцов.

Монголын уулчдын хувьд өнгөрсөн удаагийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцсон долоон тамирчнаас тав нь хагас шигшээд шалгарч байсан юм.

Мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээний дараагийн зогсоол БНСУ-ын Чонсон хотноо зохион байгуулагдах бөгөөд “Улаанбаатар хайкинг” клубын тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяр болон “Монголиан экспедишн” клубын тамирчин, спортын мастер Д.Отгонхүү нар дээрх багийн бүрэлдэхүүнд нэмэгдэх аж.  

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.