Цахим салбарын тэргүүн наадам “WEB AWARDS”-ын шилдгүүд тодорлоо

Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” арга хэмжээ боллоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров.

“Мэдээллийн шилдэг сайт”-аар www.gogo.mn сайт тодорлоо. Өдөр бүр 200-300 мянган хандалт авдаг тус сайт улирч буй 2019 онд улстөр, нийгмийн үйл явдлаас гадна гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтлэлийн бодлогодоо түлхүү тусгаж, “Хүчирхийллийг үл тэвчье” дэд цэсийг нэмж нээжээ. Мөн “Японы ЖАЙКА байгууллага, Тээврийн цагдаагийн албатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цуврал, зурган өгүүлэмжүүд бэлтгэн уншигчдад хүргэсэн байна. Энэ мэт олон шинэлэг ажлыг үр дүнтэй санаачлан хийсэн учраас шилдгээр өргөмжлөгдөж байна.

“Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч” өргөмжлөлийг www.zindaa.mn сайтын сэтгүүлч Э.Болорхажид гардаж авлаа. Э.Болорхажид нь 2019 онд эдийн засгийн чиглэлээр 700 орчим мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага бэлтгэн, уншигчдад хүргэсэн байна. Тэдгээрээс олны анхааралд хүрч, улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргах хэмжээнд нөлөөлөл үзүүлсэн Гацууртын ордын асуудал хөндсөн 7 цуврал нийтлэлийг нь онцолж, шагнал олгожээ.

“Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”-аар www.mass.mn сайтыг нэрлэжээ. Тус хамт олон нь  сошиал шууд дамжуулалтаар улс оронд өрнөж буй цаг үе, үйл явдлын бүхий л мэдээ мэдээллийг шууд, шуурхай, тэнцвэртэй мэдээлэн хүргэж байна. 2015 оноос “Баялаг бүтээгч” төслийг хэрэгжүүлж, монгол орноо хоёронтоо бүтэн тойрч, баялаг бүтээгчдийн талаар 800 гаруй дугаарыг бэлтгэн олны хүртээл болгожээ.

“Шилдэг төрийн байгууллагын сайт”-аар ОБЕГ-ын дэргэдэх https://nema.gov.mn/ сайт тодорч байна. Тус сайтад өдөрт тогтмол 1500-2000, сард 40-50 мянган хүн хандаж мэдээ, мэдээлэл авдаг байна. 2019 оны байдлаар цаг үеийн мэдээ, мэдээлэл,мөс цөмрөлт, объектын гал түймэр, ой, хээрийн түймэр, үер, ус, газар хөдлөлт, цаг агаарын аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх нийт  нийт7000  шахам мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, дүрстэй мэдээ, телевизийн нэвтрүүлэг, шторкыг www.nema.gov.mn сайтад байршуулан олон нийтэд хүргэсэн бол нийт 1.9 саяорчим хүн цахим хуудсанд хандан мэдээ, мэдээлэл авсан байна.

“Орон нутгийн шилдэг сайт”-аар www.erdenettoday.mn нэрлэгджээ. Энэ онд тус сайтын хамт олон Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг сурталчлах зорилготой “Эрдэнэтээ дэмжье”, үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүхэнд ажиллах эрч хүч урам зориг нэмж, манлайлагч нэгнээсээ суралцаж, санаа авах боломж нээх зорилготой “Өглөөний сэргээш” булангуудыг шинээр нээсэн нь хандалт, хэрэглэгчдийн тоог эрс нэмэгдүүлжээ.

“Шилдэг вэб хөгжүүлэгч байгууллага”-аар “Хас сошиал медиа” ХХК шалгарлаа. Техник технологийн сүүлийн үеийн шинэчлэлийг ашиглан “Хас сошиал медиа”компани зөвхөн өөрийн фэйсбүүк хуудсуудаараа дамжуулан мэдээ мэдээллийг өдөрт 1,3 сая хүнд шууд хүргэх боломжтой болжээ.

“Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”-tovch.mn

Тус сайт  орчин үеийн “Мультимедиа”сэтгүүл зүйг тодорхойлж байгаа “Зураг, дүрс, дуу, текст, анимейшн, график зэргийг контент бүртээ шингээн олон нийтэд хүргэж байна. Цахим сэтгүүл зүйд үгүйлэгдэж байгаа шинэ “ТЕХНОЛОГИ”-йг монголд нэвтрүүлж анхны “ХАДМАЛ” тексттэй контентийг үзэгчдэд тогтмол хүргэж эхэлсэн. Энэхүү технологийг нэвтрүүлснээр сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг 100 хувь хүртээмжтэй хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Нэг жилийн хугацаан дахь бодит үзүүлэлт, хандалт нь нэг контент дунджаар 1,7 сая хүнд хүрсэн байна. Товч.мн пэйж хуудсаар цацагдаж буй нийт мэдээлэл өдөрт дунджаар 500-600 мянган хүнд хүрч байна.

“Нийгмийн харицлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт”-аар https://zarig.mn/ сайтыг онцолжээ. Тус сайт нь өнөөдөр 210 мянган дагагчтайболсон бөгөөд сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг шууд дамжуулдаг. Давхардсан тоогоор тус сайтаас хоногт дунжаар 600 гаруй мянган хэрэглэгч хандаж мэдээ, мэдээлэл авдаг ажээ. Мөн Google analytics статистикийн судалгаагаар 50 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Төрөлжсөн мэдээллийн сайт – Урлаг.mn

Бизнесийн шилдэг сайт – biznetwork.mn

Ажлын байрны төв сүлжээг үүсгэсэн biznetwork.mn сайт нь энэ оны байдлаар нийт 5000 гаруй  гишүүн байгууллагатай болж, 600 гаруй мянган хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан байна.

2019 онд хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, хүний нөөцийн бүрдүүлэлт хийн ашиглахад хялбар болгосон зэрэг хэрэглэгчдэд зориулсан олон бүтээлч ажил хийжээ. Мөн  Ажлын байрны нэгдсэн лавлах 1800-1000 дугаарыг ашиглалтанд оруулснаар хурдан шуурхай мэдээлэл хүргэх боломжтой болсон байна.

biznetwork.mn сайт нь нийт 18 үндсэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 20 мянган ажлын байр зарлагджээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал болох “Эрхэмсэг оршихуй” цомыг sonin.mn сайтынхан хүлээн авлаа.

“WEB AWARDS”-ийн шилдгүүдийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөл, Хяналтын Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон сэтгүүлзүйн салбарын экспертүүдийн төлөөллийн саналаар шалгаруулдаг юм.

“WEB AWARDS” цахим салбарын тэргүүн наадмаас “Нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллага”-ыг тодруулдаг билээ. Үүнд:

1. Үндэсний шилдэг хөрөнгө оруулагчаар Монгол Улсын Хөгжлийн банкийг нэрлэжээ. 

Тус банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт314 тэрбум, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107 тэрбум, Уул уурхай, олборлолтын салбарт 83 тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

2. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээтэй байгууллагаар Боловсролын үнэлгээний төв тодорсон байна. Элсэлтийн ерөнхий шалгалтийг Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт 50 шалгалтын төв дээр нэгэн зэрэг зохион байгуулдаг. ЭЕШ-ыг жилд дунджаар40 мянган сурагчид өгдөг. Өмнө нь шалгуулагчид шалгалтаа өгсөнөөс хойш 14 хоногийн дараа дүн оноог мэдээлдэгбайсныг шалгалт өгсөн даруйд нь шалгуулагчдад ил тод, шуурхай 3-5 минутад багтааншууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог нээлттэй гаргаж Монгол улсынболовсролын салбарын түүхэнд анх удаа шууд засалтын шилэн технологийг амжилттай нэвтрүүлжээ.

3. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр-“Тавантолгой түлш” ХХК. Тус компани нь  Монгол Улсын Засгийн газрын “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” шийдвэрийндагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байгаа юм.

4. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт-Тайгам Алтай ХХК. Тус компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл бүтээн байгуулалтын төслүүдээ тасралтгүй амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийтдээ 4700 айлын “Алтай хотхон”, “Олимп хотхон”, 300 хүүхдийн ортой улсын цэцэрлэг, 1-7 давхартай  4 орон сууцны барилга, 50 ортой цэцэрлэгийн барилга, оюутны байрны өргөтгөл зэргийг барьж ашиглалтанд оруулаад байна.

5. Нийгмийн хөгжлийг дэмжигч  нийгмийн зүтгэлтэн-Эдийн засагч Л.Наранбаатар. Тэрээр “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг уул уурхай, санхүү, хууль, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй хамтран 2019 онд байгуулж, тус холбооны тэргүүнээр нь ажиллаж байна.  Тус холбоо нь 1072.мн цахим хуудсаар 40 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсэг цуглуулан, УИХ-ын өргөдлийн байнгын хороог хуралдуулж 2019 оны ногдол ашгийг өгүүлэх, ногдол ашгаа шаардах эрхээ эдлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй оролцохболомжийг бүрдүүлэх чиглэл бүхий тэмдэглэлийг Засгийн газарт өгүүлж чадсан нь олон нийтийн дэмжлэгийг авч, төрийн өмчит компаниудад иргэдийн дуу хоолой, хяналтыг үр дүнтэй тавьж болох манлайллыг үзүүлсэн юм.


Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …