Баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь

Шинэ жилийн баярын өдрүүдэд банкны салбарынхан хэрхэн ажиллах талаар цагийн хуваарийг хүргэж байна.

ХАСБАНК арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Нэгдүгээр сарын 01-нд Сансарын И-Март салбар 12:00-21:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна.

ХААН БАНК, арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын бүх салбар болон Өмнөговь аймгийн Оюутолгой тоцооны төв ажиллах бол Завхан аймгийн Арцсуурь /нэгдүгээр сарын 2-ныг дуустал амарна/, Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт тооцооны төв амрах аж. Харин нэгдүгээр сарын 01-нд бүх салбар, нэгжүүд амарна.

ГОЛОМТ БАНК арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар 15:00 цаг хүртэл ажиллана, харин нэгдүгээр сарын 01-нд бүх салбар амарна /24 цагаар ажилладаг Солонго салбар I/2-ны өдрийн 09:00 цагт нээнэ/.

ТӨРИЙН БАНК арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Нэгдүгээр сарын 01-ний өдрийн цагийн хуваарь хараахан гараагүй байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин нэгдүгээр сарын 01-нд бүх салбар амарна.

КАПИТРОН БАНК арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Нэгдүгээр сарын 01-нд бүх салбар амарна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …