Шинэ клип: “Нөлөө” хамтлагийн шинэ уран бүтээл “Үнэн бай”

Удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага аваад байсан Нөлөө хамтлаг шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байна. Зургаан жилийн турш нам гүм байсан тэд энэ удаа Б.Нүүдэл, Муба нарын бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байгаа юм. Тус хамтлагийнхан энэ удаад “Үнэн бай” дуугаа дүрсжүүлжээ.

Дууны үгийг Б.Нүүдэл, аяыг Төөгөө, хөгжмийн найруулгыг Туана хийсэн бөгөөд клипийг Orgil /BLACKEYES/, продюссерийг хамтлагийн гишүүн Муба хийжээ. Харсан хязгаар, сонгосон замдаа халтирч хазайхгүй, хоронд хууртахгүй, хүсэл мөрөөдөлдөө чин үнэн байхыг илэрхийлж, уриалсан уг бүтээл цахим орчинд тавигдсан даруйдаа 70 000 хандалт авсан байна.

“Нөлөө” хамтлагийн хувьд уран бүтээлдээ үндэсний биет бус өв болох ерөөл магтаал, хөөмий, хархираа зэргийг шингээж тасралтгүй уран бүтээлээ туурвих ажээ.

Бид тус хамтлагийн шинэ бүтээл бүрийг шуурхай хүргэх болно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.