Харвардын их сургуульд клиникийн эмнэлзүйн эмч нар суралцах эрх нь нээлттэй боллоо

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй тѳлѳѳлѳгчид Америкийн Нэгдсэн Улсын Харвардын их сургууль дээр ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Харвардын их сургуулийн Судалгаа, олон улсын хѳтѳлбѳр хариуцсан декан Маршал Др.Маргот Гилл болон бусад албаны тѳлѳѳлѳгчидтэй уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Харвардын анагаахын сургуулийн тѳгсѳлтийн дараах анагаах ухааны боловсролын газар хамтран Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багшлах бүрэлдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэсэн цахим холимог сургалтын хэлбэрээр явагдах “Т2С” хөтөлбөрийг зохион байгуулахаар Харилцан ойлголцлын санамж бичгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа клиникийн/эмнэлзүйн эмч нарт чиглэсэн сургалт (Т2С) хөтөлбѳрийг хамтран зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдагсад нь бакалаврын сургалтыг дүүргээд 5-10 жилийн ажлын туршлага, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх бѳгѳѳд хөтөлбөр нь тус бүр дөрвөн өдрийн хоёр сургалтаас бүрдэнэ. Нэгдүгээр сургалт нь клиникийн суурь судалгааны болон анагаахын боловсрол/харилцааны чадварын тухай байх бол хоёр дахь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, манлайллын тухай байна. Тус хѳтѳлбѳрт хамрагдагч нь АНУ-ын Харвардын их сургуульд тодорхой хугацааны хичээлийг танхимаар үзэх боломж нээгдэж байгаа юм.

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …