Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Анхдагч цом”-ын эзэд боллоо

  Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид залуучуудын сагсан бөмбөгийн анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Анхдагч цом”-ын эзэд боллоо.

Мөн тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ тодорсон юм.

Тэмцээн зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд 40 гаруй байгууллагын 150 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг …