“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд Эрдэнэт үйлдвэрээс туршлага судлав

 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн ХАБЭА-н 22 ажилтан өчигдөр ирж, манай үйлдвэрээс туршлага судаллаа.

Зочдыг  үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтсийн удирдлага хүлээн авч  үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг нь компанидаа нэвтрүүлэх боломжтойг хэлсэн.

Тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай энэ оны 6-р сарын 28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.