“The HU” хамтлаг “Чингис хаан” одонгоо гардан авлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний ѳдѳр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерѳнхий консулын газар ‘‘Монгол Улсын Тѳрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны ѳдрийн 214 дүгээр зарлигийг уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж ѳглѳѳ.

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн “Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон “The Hu” хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.


Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Зочин says

    Эх орныхоо урлаг соелыг дэлхийн тувшинд ондорт гаргасан сайхан залуус дуу нартаа баярлаж байна Монголчууд баярлахаас гадна Тува Овормонгол гээд бидний ахан дуус илуу их баярлаж бахархаж байгаа юм шуу Амжилт хусье

  2. Anonymous says

    Элгэн монголынхоо нэрийг даян дэлхийд эерэгээр цууриатуулж байгаа залуустаа ирж буй шинэ 2020 оны мэнд хүргэе. Уран бүтээлийн амжилт сайн сайхныг хүсэе.

Comments are closed.