Австралид гарч буй түймрийн хохирлыг барагдуулахад зориулж монголчууд хандив өглөө

Австрали улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд, Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн бага ч болов дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулсан байна.

 Ийнхүү богино хугацаанд цуглуулсан 5,000 долларын хандивыг 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгчээ. Австралийн Улаан загалмайн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш, байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” гэдгийг онцолсон байна.Хандивын аяныг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN дэмжин ажиллажээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.