Хэрэг нь прокурорт шилжсэн “Чингис хаан” банкинд ЭМД-ийн 30 тэрбум төгрөг байршиж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт холбогдуулан “Чингис хаан” банк болон гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байгаа. ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгасан. Харин “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг Б.Баярхүүгээр дамжуулан Ч.Алтанхуягт хахууль өгсөн хэмээн яллагдагчаар тооцсон. Мөн Эрүүгийн хуулийн 22.5-3-т зааснаар “Чингис хаан” банкийг нь яллагдагчаар татаад байгаа юм. Уг зүйл заалт нь “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол  тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах хүртэл шийтгэлтэй юм.

Хэргийг сөхвөл, Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, ЭМД-ын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд энэ оны IV/30-наас VIII/31 хүртэлх хугацаанд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, зургадугаар сарын 3-нд 15.6 сая,  долдугаар сарын 1-нд 25.8 сая, 18-нд 13.6сая , наймдугаар сарын 22-нд 8.9 сая, есдүгээр сарын 9-нд 22.1 сая гэх байдлаар нийт 86.2 сая гаруй төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогдоод байгаа юм байна.

Тиймээс энэ гэмт хэрэгт нь холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх ёстой ч ЭМД-ын сангийн хөрөнгө байнга эргэлтэд ордог учраас  гүйлгээг хязгаарлах боломжгүй тул 30 тэрбум төгрөг нь “Чингис хаан” банкны дансанд эргэлдсээр байгаа гэнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …