“Дэлхийн мисс 2019” тэмцээний авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдгийн тоонд багтжээ

Английн Лондон хотод зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн “Дэлхийн мисс 2019 “Miss World” тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Мисс М. Цэвэлмаа тус тэмцээний авьяасын шалгаруулалтад дэлхийн дахинд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа алдарт “The Hu” хамтлагийн “Yuve Yuve”дууны ая дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлэн шилдэг 20 орны тоонд багтсан байна. Түүний энэхүү үзүүлбэрийг бэлдэхэд “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог ая ашиглах зөвшөөрөл олгон, бүжгийг МУГЖ Ш.Одонтуяа дэглэж, Хөөмийч СТА А.Ундармаа, морин хуурч СТА Буян-Аривжих нар хамтран ажиллажээ.

Тэмцээний олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Балба гэх улсын дараа гуравдугаарт байранд, www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд байна.

Тиймээс нийт Монголчууддаа арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл мисс М.Цэвэлмааг дэмжиж, идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна.

www.missworld.com сайтаар санал өгөх заавар:

1.Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно.
2. Вэб сайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
3.Та вэб сайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
4. “Vote” хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
5. “Vote” товч дээр дарж саналаа өгнө.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.