“Утгын чимэг – 2019” наадмын бүтээлийг энэ сарын 15 хүртэл авна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг – 2019” богино өгүүллэгийн наадмын бүтээлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоотод хүлээн авна. “Утгын чимэг – 2019” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээлийг нэгдүгээр сарын 9-ний өдөр шалгаруулна гэж Зохиолчдын эвлэлээс мэдээллээ.

Энэ жилийн наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон зохион байгуулах аж.

Уран бүтээлчид тус наадамд өмнө нь аливаа уралдаанд өгч байгаагүй, олон нийтэд хүрээгүй, хэвлэн нийтлэгдээгүй нэг бүтээлээ өгөх аж. Тавигдах шаардлага нь А4 форматаар, Arial Mon шрифтээр, үсгийн хэмжээ 11-ээр бичсэн, мөр хоорондын зай 1,5-аар шивсэн, гурван нүүрээс хэтрэхгүй байх.

Өнгөрөгч онд зохион байгуулагдсан уг наадамд яруу найрагч С.Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлсэн бол 2017 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв “Уул өвгөн хоёр” өгүүллэгээрээ тэргүүлж байсан билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …