Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна

Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул Зам тээврийн хөгжлийн яамнаас  сэрэмжлүүлж байна.

Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

            Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу  цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …