“KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээнд болно

Байгаль орчин аялал жуулчлалын яам,“Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын найм дахь удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг  2019 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна.  Тэмцээний зорилго:

  • Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
  • Уулын спортын энэхүү төрлөөр сонирхогчийн тоог нэмэгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэх
  • Тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Аялал жуучлалын өвлийн эвент арга хэмжээ болгох

Оролцох тамирчид:

Аймаг сум дүүргүүдээс шалгарсан баг тамирчид

Нийслэлийн их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцоно.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.