ОУХМ Д.Ариунжаргал Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Малайз улсын Саварак хотноо зохион байгуулагдаж байгаа гүйлтийн мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5000 м зайд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч, ОУХМ Д.Ариунжаргал амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 29 улсын 3000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 31 тамирчин оролцож байна.

ОУХМ Д.Ариунжаргал нь тус тэмцээний Саадтай 3000 м, 10 км зайн гүйлтийн төрлүүдэд мөн оролцох юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …