“Үйлсийн сайхан Улаанбаатар” дуу дахин мэндэллээ

“…Уулсын дундаа Улаанбаатар минь
Үйлсийн сайхан жаргалын наран
… 
гэж хүн бүрийн аялах дуртай ” Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг Ардын жүжигчин Д.Самбуу, охин С.Нинжингийн хамт шинэчлэн дуулжээ.

Ардын жүжигчин Д.Самбуу гуай өнөөгийн дуучдын өнгийг тодорхойлж яваа авъяаслаг, залуу дуучин охин С.Нинжинтэй хамтран ” Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг дуулж, дүрсжүүлж, шинэ өнгө төрхтэйгээр олны хүртээл болгож байгаад уншигч, сонсогчдынхоо өмнөөс баяр хүргэе.

Залуу уран бүтээлч С.Нинжин өөрийн авъяас чадварыг хөгжүүлж, цаашид олон уран бүтээл төрүүлж, үзэгч түмнийхээ сонорыг мялаахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Ингээд уран бүтээлчиддээ үндэсний урлагаа хөгжүүлэх их үйлсэд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсч, шинэ уран бүтээлийг хүргэж байна.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …