БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглогдох Монгол-Хятадын хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын холбооны тэргүүн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Зуо Жун И-д талархал илэрхийллээ. 

Санал болгох мэдээ

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол …