“Гоёл-2020” наадмын топ моделиор Д.Долгион тодорлоо

Монголын дизайнерүүдийн холбооноос зохион байгуулдаг Хувцас загварын тэргүүн дээд “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа.

“Гоёл 2020” наадмын Топ моделиор Д.Долгион шалгарч отгон топоор өргөмжлөгдлөө. Шагналыг өнгөрсөн жил Топ моделиор тодорсон Н.Сарнай гардуулж өгсөн юм.

Топ модель Д.Долгион “Энэхүү наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит ГРАН ПРИ шагналыг “Bortua” брэнд хүртсэн бол “Гоёл 2020” наадмын шилдэг загварын товчоогоор “Эвсэг” кашмер тодорсон юм.

“Monroze” брэндийн гоёлын даашинзын цуглуулгаар оролцсон загвар өмсөгч, загвар зохион бүтээгч С.Сарнай “Шилдэг залуу дизайнер” шагнал хүртлээ.

“Гоёл 2020” наадмын шилдгүүд:

Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн

Шилдэг фото модель Д.Халиун

Тусгай шагнал “Алтжин” брэнд

Шилдэг мэйк ап артист “Кристал” салоны Болор

Шилдэг үсчин “Хос мастер” салоны Эрдэнэбаяр

Гоёлын хувцасны шилдэг дизайнер Болормаа

Үндэсний өдөр тутмын загварын шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани

Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Өнөржаргал

Үндэсний хувцасны шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани.

Үе үеийн топ моделиуд:

2001: Д.Болормаа, Э.Одгэрэл

2002: Д.Цолмон

2003: Ч.Туяацэцэг

2004: Х.Ундраа.

2005: Т.Баярзул

2006: Д.Пүрэвсүрэн

2007: Г.Уранцэцэг

2008: Г.Алимаа

2009: О.Уянга

2010: Ч.Уранбилэг

2011: Э.Сэлэнгэ

2012: Ч.Ундрах

2013: О.Пүрэв-дулам

2014: С.Ариунбилэг

2015: Х.Бадамгэрэл

2016: Х.Уянга

2017: Шалгаруулаагүй

2018: Т.Халиунаа

2019: Н.Сарнай

2020: Д.Долгион

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …