Ц.Анандбазар, Я.Санжмятав нар МҮОХ-нд гишүүнчлэлтэй болов

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн Ээлжит бус хурал энэ сарын 28-ны өдөр  “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. 

Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлав

МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлын товыг тогтов. 

Хараат бус сонгуулийн комиссыг байгуулав.

Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын танилцуулга

Шинэ гишүүд

МҮОХ-ны зарим Гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлж, баталлаа. 

МҮОХ-ны шинэ Гишүүд:

Монголын морин спорт уяачдын холбоо – Б.Батбаатар

Монголын адал явдалт, спортын аяллын холбоо – Б.Энхмандах

Монголын мөсний чарганы холбоо/Олимпийн төрөл/ –  Б.Баян-Очир, Ц.Анандбазар, Ц.Баттулга

Монголын шатрын холбоо – Я.Санжмятав

Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо – Ч.Наранбаатар

МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар тогтож, хараат бус, бие даасан сонгуулийн комиссыг байгууллаа.

Тус комисс нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас эхлэн сонгуулийн дүнг мэдээлэх хүртлэх сонгуулийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.


Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Улс төрчидөд says

    МҮОХ гэдэг байгууллага. Та нарын улстөрийн ажилын гишгүүр хөлийн алчуур биш. Тийм учраас Улстөрд бузартаж яваа. явсан.явах гэж байгаа Хүмүүс зүгээр л тэр юмандаа яв. Олимпизмийг бүү бузарла

Comments are closed.