Кино уран бүтээлчдийн нэгдсэн “ФОРУМ” болно

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн газар” болон “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо”-оос зохион байгуулж байгаа “ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭН КИНО УРЛАГАА ХАМГААЛЪЯ АЯН”-ын хүрээнд кино урлагийн салбарын олон талт төлөөллийг оролцуулсан нэгдсэн ФОРУМ-ыг энэ сарын 30 өдөр зохион байгуулахаар болжээ.

Оюуны өмч, тэр дундаа кино урлагийн салбарт оюуны өмчийн эрх зөрчигдөж байгаа асуудалд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, кино урлагт оюуны өмчийг хамгаалах нэгдсэн бодлого, боломж, асуудлын шийдлийг эрэлхийлэхэд тус форумын зорилго орших юм байна.

Мөн “Оюуны өмчийн газар” болон “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо”-ны хамтын ажиллагааны үр дүнд кино уран бүтээлийг хууль бусаар хувилан олшруулах, ашиг хонжоо олох зорилгоор сошиал сүлжээнд тавих зэрэг оюуны өмчийн зөрчлийг таслан зогсоох боломжтой болсон ба тус форумын үеэр өөрийн кино уран бүтээлээ хамгаалуулах хүсэлтэй уран бүтээлчдийн бүтээлийг бүртгэх юм байна. Кино уран бүтээлч таныг ч мөн “ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭН КИНО УРЛАГАА ХАМГААЛЪЯ” ФОРУМ-д хүрэлцэн ирж өөрийн оюуны өмчийг хамгаалах, кино урлагийн салбарт цаашдын эрүүл зах зээлийг бүрдүүлэхэд хүч нэгтгэн нэгдэхийг уриалж байна.

ФОРУМ: 2019.11.30 өдөр 17:00 цагт I CINEMA кино театрт болно.

Мэдээлэл авах утас: 80900911

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …