“Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлалаа

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан.

Тус уралдаанд дөрвөн баг оролцон долоон бүтээл ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаж, Уралдааны удирдамж, даалгаварт заасан шаардлага, онцгой нөхцөлийг хангасан бүтээл ирүүлээгүй тул уралдааны хугацааг сунгаж, явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлахаар шийдвэр гарлаа.

Уралдаан дүгнэх комиссын шийдвэрийн дагуу явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд бүтээлийг хүлээн авна. Дараах байршлуудаас явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг боловсруулсан байна.

  • Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц;
  • Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
  • Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
  • ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
  • Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
  • Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих;
  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц.

Сонгосон байршилд явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулахдаа гүүрийн загвар, хийцийг хүрээлэн буй орчин, ерөнхий төлөвлөгөө, хэрэгжихээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан өнгө үзэмж сайтай, стандартад нийцсэн, шинэлэг шийдлээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар – 321943
  • Нийслэлийн Авто замын хөгжлийн газар – 325385

     ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Ondor nastan says

    Hamgiin turuund hogshid huuhed hogjiliin berhsheeltei humuusiin yvah bolomjiig bodoltsoh heregtei shuu. odoogiin gartsuud ylanguya guuren garts bol hetsuu shuu dee. lift nertei ym bn ter ni ogtoos ajilladaggui hol hol alhamtai tomor rishguuruud ni ovol mostood yvahtai mantai boldog. Iimd ovol tsagt ayul osolgui zorch bolomjiir tulhuu bodoltsmoor baih ym

Comments are closed.