“Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага” –ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов.
Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551га газарт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан 565.88 га газрын хэмжээ, хилийн цэсийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу НИТХ-ын-д өргөн барьж тогтоол гаргуулах санал оруулав. Мөн “Монгол наадам” цогцолборт аж ахуйн зориулалтаар 10 га газрыг олгосноос 6.28 га газар нь улсын тусгай хэрэгцээний газрыг хилийн цэсийн гадна байрладаг тул тус газрыг тусгай хэрэгцээнд авч газар дээрхи давхцлыг арилгах, улсын тусгай хэрэгцээний газартай давхцал үүссэн Төв аймгийн Аргалант сумын 372 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрын байршлыг шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгуулах зэрэг саналуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албанаас өргөн барьсныг Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Гудамж зам талбайг шинэчлэх, явган хүний зам шинээр байгуулах ажил 69 хувьтай байна

“Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГазар “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарцыг шинээр хийж засварлахад нийслэлийн төсвөөс хөрөнгө төлөвлөсний дагуу нийслэлийн есөн дүүрэгт тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа гудамж зам талбайг шинэчлэх, явган хүний зам шинээр байгуулах ажил 69 хувьтай байгааг албаны хүмүүс дурьдлаа. Дээрхи бүтээн байгуулалтын ажлаас энэ онд дуусгаж амжаагүй зам засвар, тохижилтын ажилд зарцуулах зардлыг он дамжуулан хэрэгжүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.