“Дэлхийн мисс 2019”-д оролцох М.Цэвэлмаагийн танилцуулга видео цацагдлаа

“Дэлхийн мисс 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Мандахын Цэвэлмаагийн танилцуулга видео өчигдөр /2019.11.14/ цацагджээ. 

“ACE STUDIO”-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад М.Цэвэлмаа нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулахаас гадна Монгол Улсын начин цолтой ааваараа гангарчээ.

Мисс бүсгүйн аав Монгол улсын начин Сэрээнэндоржийн Мандах нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул бөгөөд үндэсний бөхийн спортоос гадна чөлөөт бөхийн спортын дэд мастер, цэргийн хошууч цолтой ажээ. 

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …