Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд “Спорт наадам” амжилттай боллоо

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд “СПОРТЫН НААДАМ”-ыг спортын гурван төрлөөр өнгөрсөн амралтын  өдрүүдэд 2018 оны аваргаар шалгарч шилжин явах цомын эзэн болсон Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар удирдан амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэнд ННҮГ-ын дарга Х.Эрдэнэбилэг, НСГ-ын дарга Ц.Заяхүү, НҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, НЗХТЗИГ-ын дарга С.Энхтөр, НХСОАБХЗГ-ын дарга С.Төмөрдулам, НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул, НХААГ-ын орлогч дарга Б.Баярмагнай нар болон тэмцээнд оролцсон агентлагуудын баг тамирчид оролцлоо. Спортын наадамд 11 агентлагын 290 тамирчид оролцон нөхөрсөг орчин бүрдүүлэн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.
Дартсын төрөлд  нэгдүгээр байранд Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, хоёрдугаар байранд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, гуравдугаар байранд Нийслэлийн Статистикийн газар шалгарлаа.

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хоёрдугаар байранд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар гуравдугаар байранд Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар,  хоёрдугаар байранд Хот байгуулалт, хөгжлийн газар гуравдугаар байранд Нийслэлийн Статистикийн газар шалгарсан бол,  Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар,   хоёрдугаар байранд Хот байгуулалт хөгжлийн газар, гуравдугаар байранд Нийслэлийн Орон сууц дэд бүтцийн газар, Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, хоёрдугаар байранд Хот байгуулалтын хөгжлийн газар, гуравдугаар байранд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар тус тус шалгарлаа. Тэмцээний үеэр сагсан бөмбөгийн 3 онооны шидэлтийн тэмцээн зохион байгуулж 11 багийн 22 тамирчин оролцсоноос тэмцээний эрэгтэй ялагчаар Нийслэлийн Орон сууц дэд бүтцийн газрын тамирчин Ч.Эрдэмбилэг, эмэгтэй ялагчаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тамирчин Л.Солонго нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд оролцсон багуудаас нийлбэр дүнгээрээ тэргүүн байрыг Хот байгуулалт, хөгжлийн газар эзэлж “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”ын эзэн боллоо. Ийнхүү дараа жилийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дундах “Спорт наадам”-ыг зохион байгуулахаар боллоо.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …