Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаажээ

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг цаг уурын байгууллагаас иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж буй. Мөн Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болжээ. Тиймээс тус аймаг дахь цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах тушаал гаргасан байна.

Дашрамд дурдахад,  долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр /2019.11.11-17/ хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөв ажиглагджээ.

 Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-12-нд ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 15-нд Алтайн салбар уулсаар, арваннэгдүгээр сарын 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Долоо хоногийн сүүлчээр буюу арваннэгдүгээр сарын 17-нд ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 13-нд зүүн аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орох юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …