Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрснээс халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүсийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 12-14 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …