“Фауст”жүжиг дахин тайзнаа тавигдана

Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг өнгөрсөн жил Монголын урлагийн ертөнцөд шуугиан тарьсан билээ.

Тэгвэл энэ удаа үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “Фауст” жүжгийг өнөөгийн дэлхийн дахины театрын хөгжлийн түвшинд, орчин үеийн хэлбэр шийдлээр, техник технологийн ололт амжилтыг ашиглан пост драм хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна

Жүжгийн гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Л.Баттулга, голлох дүрүүдэд Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА Н.Оюунчимэг нар тоглох аж.

Гётегийн Фауст жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан бөгөөд Жүжгийн Ерөнхий продюсероор МУГЖ Г.Мягмарнаран, зөвлөх найруулагчаар УГЗ, СУИС-н хүндэт Профессор Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд ажиллажээ.

Аливаа орны театрын хөгжлийн зэрэг зиндааг тодорхойлж байдаг жүжгүүдийн нэг бол яах аргагүй “Фауст” юм. Германы суут зохиолч, гүн ухаантан, натуралист, төрийн зүтгэлтэн Иоганн Вольфганг фон Гёте энэхүү жүжгийн зохиолыг туурвихад амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг бөгөөд уг жүжгийн зохиол нь Фауст (1480—1540) хэмээх Германы суут эрдэмтний бодит амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг. Утга төгс халил бүхий уран нарийн хэллэгээр бичигдсэнийхээ хувиар, Гётегийн “Фауст” жүжгийн зохиол нь германы яруу найргийн “Ноён оргил” гэж тооцогддог.
Монголд тавигдах гэж буй “Фауст” жүжгийн ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболд нь ОХУ-ын Москва хотын Театр Урлагийн Академийг драмын найруулагч мэргэжлээр төгссөн тэрээр мөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч мэргэжилтэй юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …