“Жизель”-ийг Б.Саруул БНСУ-ын тайзнаа амилуулна

Сонгодог урлагийн шилдэг бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын “Wise Ballet Theater”, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран тавих гэж байна. 

Нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй балетын “Жизель”-ийн дүрийг Дуурийн театрын балетын гоцлол бүжигчин Б.Саруул амилуулах аж. Дашрамд дурдахад, “Жизель” балеть Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 

Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Илсан хотын Гоян Арамнүри “Арам” театрт /고양아람누리 아람극장/  тавигдана. 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …