“Хөсөг”цайны үйлдвэрлэсэн хугацааг засварлан борлуулж байжээ

“Ахмадын баярын бэлгэнд “Хугацаа дууссан, хуурамч шошго наасан “Хөсөг” цай тараасан” гэх гомдлын дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр  “Gimex” ХХК-ийн 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр үйлдвэрлэсэн “Хөсөг” цайны огнооны хэсэгт наалт нааж, 2019 оны  нэгдүгээр сарын 10-нд үйлдвэрлэсэн гэсэн бичилт үйлдсэн нь тогтоогдсон тул буцаан татан авалт хийж байна.

Түүнчлэн СХД 9-р хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ. “Хөвсгөл их тайга” ХХК-ийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.