Ц.Нямдорж:Д.Одбаярын буруу ч бай Монгол Улс иргэнээ хамгаалах ёстой

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр тус улсын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Д.Одбаяр БНСУ-д очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Инчён хотын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн хориг тавих саналыг прокурорт гаргаж, улмаар БНСУ-ын прокуророос түүнд арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хилийн хориг тогтоосон билээ.

Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр /2019.11.08/ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн байр суурийг тодрууллаа.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Д.Одбаярын нөхцөл байдал маш хүнд байгаа. Хөгшин эх нь байна. Үр хүүхэд нь байна. Тэр улсынхаа асуудлыг яаж нэг тийш нь болгохыг хараад сууж байна. Үүнийг битгий дэвэргээд бай. Элчин сайдын яамныхан ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч авсан гэж дуулсан. Одоо харъя. Жаахан хүнлэг талаас нь хандахыг хүсье. Буруу зүйл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хууль номоороо ажиллаж байгаа эсэхийг нь хараад байж байна.Хэрэг БНСУ-ын нутагт болсон.Ер нь түүний зөв ч бай, буруу ч бай Монгол Улс иргэнээ хамгаалах ёстой. Ямар ч тохиолдолд ЭСЯ-ныхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамгаалах ёстой. Хүн гэдэг талаас нь хандах учиртай. Буруутай эсэх нь дараагийн асуудал. Ер нь энэ жижиг асуудал биш шүү” гэлээ.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Ганзориг says

    Жирийн иргэн ийм үйлдэл хийсэн бол хамгаалах байсан уу?

  2. Anonymous says

    Жирийн монгол иргэн ийм байдалд орсон бол та нар ийм сэтгэл гаргах уу. Ёстой гонж байлгүй. Ийм биш байдал үгүй юм аа гэхэд жирийн иргэний асуудалыг шийдэж хамгаалж байсныг би лав үзээчгүй мэддэггүй ч юм бн. Өөрөө нүдээрэй үзсэн болохоор

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.