Хэнтий аймгийн Чингис хот Төрийн соёрхолт Р.Чойномын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Хэнтийн аймгийн Чингис хот төрийн соёрхолт, яруу найрагч Ренчингийн Чойномын нэрэмжит гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.

Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус цэцэрлэгт хүрээлэнг яруу найрагч Р.Чойномын нэрэмжит болгожээ.

Мөн “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллагаас яруу найрагчийн уран бүтээлийг мөнхөлсөн гантиг чулуун хөшөөг байрлуулж байсан бол 2018 онд сумын Засаг даргын санаачилгаар тохижилт гэрэлтүүлгийг хийж, 2019 онд “Бугатай” цэцэрлэгт хүрээлэнтэй холбон тохижуулж, яруу найрагчийн хөшөөг бүтээн байрлуулсан юм. Ингэснээр Чингис хотын төвд 200 метр урт үргэлжлэх 1500 орчим метр кв усалгаа, гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …