Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 11. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул

Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 2 цаг 47 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.