“Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ.

Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон юм. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрхи соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Соёлын биет бус өвийг хамгаалах хөтөлбөрийг 2023 он хүртэл” баталсан.

Энэ ажлын хүрээнд “Чулуун өв соёл” үндэсний хөтөлбөр, “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр, “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байна Юнеско монгол гэрийг хүн төрлөхтний хамгаалах шаардлагатай өв хэмээн үзэж “ Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-нд 2013 онд бүртгэж байжээ. Монголын уламжлалт үндэсний өв соёлын илэрхийлэл болсон монгол гэрийн тухай зурагт мэдээллийг агуулсан уг бүтээлийг судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүү, Д.Одсүрэн нар туурвижээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …