Фото: Топ модель Э.Одгэрэл Италийн INCANTO брендийн албан ёсны нүүр царай боллоо

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, дур булаам байдлыг улам нэмэгдүүлэх зорилготой Италийн алдарт INCANTO брeнд нь топ модель Э.Одгэрэлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Тус брэндийн зураг авалтын нэгдүгээр хэсгийн зураг өнгөрсөн тавдугаар сард цахим орчинд тарж олон хүний нүдийг хужирлаж байсан юм.
Тэгвэл загвар өмсөгч бүсгүй маань “INCANTO-Инканто” брэндийн албан ёсны нүүр царайгаар тодорч цаашид хамтран ажиллах болсныг “Incanto Mongolia” пэйж” хуудсаараа дамжуулан өчигдөр /2019.11.04/ мэдэгджээ.

Ийнхүү алдарт загвар өмсөгч маань тавь гаруй насандаа дэлхийн брэнд “Инканто”-г өмсч үзэсгэлэнт биеэ гайхуулан, загварын карьер нь дуусах яагаа ч үгүй байгааг дахин баталж харууллаа.

Хамгийн өндөрлөгт хүрсэн бүсгүй хүн өөрийгөө хайрлах гол зарчмыг мэдээд зогсохгүй торгомсог мэдрэмж, тансаг хийц, чанар нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэдгийг INCANTO брэнд энэхүү зургуудаар харуулахыг зорьжээ.

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Anonymous says

    биеэ авч явах соёл, мэдрэмж, уйгагүй хөдөлмөр амжилтанд хүргэдэг

  2. Anonymous says

    zavaan hugshin huuhen

    1. Anonymous says

      Арай, арай… МИАТ-ийн онгоцонд уу?

  3. zochin says

    sain bna. ulam ih amjilt!

  4. Anonymous says

    МОНГОЛИЙН НЭГ НОМЭРИЙН БУСГУЙ ШУУ. ХОРИН ХЭДТЭЙ УУРСДИГЭЭ ИХ ЮМАНД БОДСОН ТЭНЭГ ОХИДУУДААС ХАМААГУЙ ИЛУУ ХАРАГДАЖ БАЙНА. БАЫР ХУРГИЭ

Comments are closed.