С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг  албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар”Саарал жагсаалтад Монгол Улс орсонтой холбогдуулан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул хүсэлтийн дагуу асуудлыг хэлэлцүүлж байна” гэв.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ. Ингэснээр байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …