С.Баярцогт: Оюутолгойн гэрээний төлөө би авлига аваагүй

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр /2019.11.04/ “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном гаргасан талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Одоогоос 30-аад хоногийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулсны 10 жил болсон. Энэ ойн талаар Монголын төр засаг ч, Оюутолгой компани ч дуугүй өнгөрөөсөн. Энэ гэрээг хэлэлцэж баталсан 2018-2012 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй.

2018 онд АТГ-аас надад Оюутолгойн гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, 73 хоног хорьсон. Намайг яллагдагчаар татсан гол үндэслэл нь Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, Оюутолгойн үр ашгийг 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг буруутгасан. Надад зарим хууль хүчний байгууллага энэ гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байгаа юм байна гэсэн бодол тухайн үед төрсөн. Дараа нь АТГ-аас дөрвөн бүлэг шинжээч томилж Оюутолгойн гэрээг хянасан байдаг. Харин энэ гэрээний хэрэгжилтийг хангах ёстой Татварын ерөнхий газрын байцаагч нар ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.Эдгээр байцаагчид гэрээний талаар мэдлэггүй байгаа нь харагдсан. Т.Аюурсайхан гишүүн мөн УИХ дээр шинжээчдийн дүгнэлтийг ярьсан. УИХ-ын гишүүд мөн буруу мэдээллийг аваад шийдвэр гаргах эрсдэл байгаа нь харагдсан.

Мөн татварын байцаагчид 44 зүйлийг хөндсөн Татварын байцаагчид 97 хувь нь алдаатай дүгнэлт гаргасан. Үлдсэн хувь нь хэрэгжиж байгаа. Дүгнэлтүүдээ гаргахдаа хуулийн зарим зүйл заалтад үг үсэг нэмсэн. Өөр хуулийн заалтыг огт хамааралгүйгээр ашигласан. Орчуулгад алдаа гаргасан. Бүтэн зүйл заалтаас тодорхой өгүүлбэрүүдийг тасалж авсан. Энэ дүгнэлтүүдийг үндэслэн шүүх шийдвэр гаргавал бид Оюутолгой компаниас авах олон төрлийн татвараа дутуу авах эрсдэл үүснэ.Зарим улстөрчидийн зүгээс Оюутолгойн гэрээний төсөл 10 жил нууц байсан гэж иргэдийг маш ихээр төөрөгдүүлж байна.

Тиймээс шийдвэр гаргагчдад бодитой мэдээлэл өгөх юм байна. Шүүхийн процесс дээр алдаа гарвал хүн буруутгахаас илүү Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учирч болзошгүй учраас “ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН 2009 ОНЫ ГЭРЭЭ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГҮҮД” товхимол бэлтгэн гаргасан.

Тохимолд Оюутолгой төслийн батлагдсан гэрээнүүд (монгол, англи), тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг багтаасан. Гадаад хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох тухай хууль гээд тухайн 2009 онд үйлчилж байсан хуулиудыг оруулсан.

Оюутолгойн гэрээ зурагдахын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган болсон. Тэнд санал өгсөн, үг хэлсэн хүн болгоны үгийг энэ тохимолд оруулсан. Мөн Засгийн газар дээр хэлэлцэгдсэн бүх материалыг хуулбартайгаа байгаа. Мөн Сангийн сайд байхдаа санаачилж оруулсан, Гадаадын аудитын газраас хийлгэсэн оригинал материалыг оруулсан. Энэ тохимол монголчуудад хэрэгтэй, нэг талаас соён гэгээрүүлэх, нөгөө талаас мэдээлэл өгөх, гуравдугаарт туршлага болох байх гэж бодож байна.

Энэ гэрээ С.Баярцогтын юмуу, С.Баярын гэрээ биш. Монгол Улсын Засгийн газрын гэрээ. Энэ гэрээг сурталчлах нь Засгийн газрын үүрэг. Тиймээс нийтийн хүртээл болтол энэ гэрээг сурталчлах нь зүйтэй гээд энэ товхимолыг гаргасан.

Намайг ганцхан Монголд шалгаж байгаа биш. Швейцарьт ч мөн шалгаж байгаа. Яг адилхан хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үнэн мөн нь тодорхой хугацааны дараа ил болно. Би түүнд итгэлтэй байгаа. Хоёр улсын байгууллага тус тусдаа нэг асуудлыг шалгаж байгаа. Энэ гэрээний төлөө би авлига аваагүй, зөв гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэрээ, гэрээг хэрэгжүүлэх хоёр тусдаа асуудал. Гэрээг хэрэгжүүлнэ гэдэг нь үе үеийн Засгийн газрын болон холбогдох байгууллагуудын хийх ёстой ажил. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …