“Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-т усан спортын баг тамирчид хамрагдана

Азийн олимпийн зөвлөлөөс залуу тамирчид болон дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Катар улсын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Азийн усан спортын шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг хамруулах юм.

Тус хөтөлбөрт хамрагдах Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагч Э.Тэмүүл, тамирчин Б.Батмөнх, Э.Ариунтамир нарыг Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал хүлээн авч уулзан амжилт хүсэв.

Дашрамд дурдахад БНХАУ-ын Наньжин хотноо энэ оны долдугаар сард Скейтбордын төрлөөр зохиогдсон “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-т Монгол улсаас 2 тамирчин, 1 дасгалжуулагч амжилттай хамрагдсан билээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …