“Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинар”-т сэтгүүлч Э.Энхбаяр оролцоно

Спорт-Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооноос Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг сургалт-семинар нь өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаа зохиогдсон бөгөөд олон улсын 200 гаруй спортын залуу зүтгэлтнүүдийг хамруулсан байна.

Энэ оны 11 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах Долоо дахь удаагийн тус сургалт-семинарт Монгол улсаас Монголын хөлбөмбөгийн холбооноос тодорхойлогдсон спортын сэтгүүлч Э.Энхбаяр оролцох юм.

Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал спортын сэтгүүлч Э.Энхбаярыг хүлээн авч уулзан амжилт хүсэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.