“Honeymoon” хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

Монголын рок поп урлагийн охидын хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ.Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь гэр бүл зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ орсон тухайгаа дуулгалаа.

Дашрамд сонирхуулахад хамтлагийн ахлагч Б.Солонго нь Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг Маск продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд жүжигчин мэргэжилтэй Э.Хонгорзул хамтлагийн бүрэлдэхүүнд орсноор тус хамтлаг хоёр жүжигчинтэй болж байгаа юм.

Шинэчлэгдсэн багаар шижигнэсэн эрч хүчтэйгээр уран бүтээлдээ ороод буй “Honeymoon” хамтлагийнхан анхны цомогтоо бөгөөд Ц.Байдрагийн “Чи хэн юм бэ” хэмээх дуугаа клипжүүлэн сонсогч фенүүддээ хүргэхээр хэдийнээ ажилдаа оржээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …