М. Лхагвагэрэл 125 кг-ын жинд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо

“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Унгарын нийслэлээс Монголын эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.

М.Лхагвагэрэл Будапештэд тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр (12:1) ялсан ч 1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевт 2:3-аар ялагдсан. Тэгвэл дагах барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол залуу Эр Сонгбуг 6:1-ээр, Бүх Африкийн наадам болон Африк тивийн хошой аварга Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг хүнд барилдааны эцэст 4:4-өөр ялж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …