ГХЯ: Латвийн хил дээр саатуулагдсан монгол иргэд дипломат албан хаагчид биш

Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-нд их хэмжээний “янжуур” тамхи тээвэрлэж яваад Латви-Оросын хил дээр ОХУ-ын гаалийн байгууллагад саатуулагдаад байгаа билээ. Үүний дараа тус хоёр иргэн нь дипломат албан хаагчид байсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхлээд байгаа билээ.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Дээрх хоёр иргэн нь Гадаад харилцааны яам, консул, дипломат албатай ямар ч хамааралгүй. Тус хоёр иргэний нэг нь боксын спортын олон улсын хэмжээний шүүгч, нөгөөх нь тагнуулын байгууллагад ажиллаж байгаад өнгөрсөн жил ажлаасаа гарсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан.

Хамгийн гол нь ОХУ-ын гаалийн байгууллагад саатуулагдсан Монгол Улсын тус хоёр иргэн нь унаж явсан авто машиндаа хуурамч дипломат дугаар ашиглаж, тээвэрлэж явсан их хэмжээний янжуур тамхиндаа хуурамч дипломат тэмдэг ашигласан байна” гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …