Д.Гэрэл: Зохион байгуулалтад оролцсон нэг Монгол иргэнийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран өнгөрсөн шөнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Амар, Ориентал”, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр”, “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион”, зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 гаруй иргэнийг  саатуулсан билээ.

Уг асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Бид энэ оны наймдугаар сараас хойш мэдээлэл авч байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн, өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрлээ. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. БНХАУ-ын иргэд 1000-аад компьютер, 10.000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айх ямар ч асуудал байхгүй. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байсан. Удирдсан, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тэдгээр хүмүүс өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Хэрэгт холбогдуулан саатуулж байгаа хүний тоо 800 орчим болсон. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн. Саатуулагдсан иргэдээс 10000 сим карт хураасан. Энэ сим картууд ямар ч хяналтгүй тарсан байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болжээ. Хуулиар зохицуулах цаг нь болсон. Ямар үүрэн телефоны дугаар байсныг хувийн байгууллагын эрх ашгийг хүндлэх үүднээс энэ удаа хэлэхгүй. Зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа” гэлээ.


Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …