Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргал түүж, зургаан хүүхэдтэй айлд өгчээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилсан “Соёл-экологи” төслийн хүрээнд “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргалыг түүж, Баянзүрх дүүргийн 27-р хорооны оршин суугч иргэн н.Бямбажав, зургаан хүүхэдтэй н.Жагдаг нарын гэр бүлд хүлээлгэн өгчээ.
Энэ удаа “Нүүдэлчдийн ахуй соёл бол Эко соёл мөн”уриан дор тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж байгаа Отгонтэнгэр их сургуультай хамтран сарын аяныг өрнүүлж байна. Тус аяны хүрээнд аргал түүх аян, мод тарих аян, сайн үйлсийн аян, бүтээлийн аян, эрдэм шинжилгээний хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой болж, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгаа явдал юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …