Дуучин Д. Болдын “Зүүдний хаалган дээр”дууны клип цацагдлаа

Монголын урлагт чансаатай уран бүтээл туурвиж, дуулсан дуу болгоноо хит болгон тунхаглаж чаддаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд. Тэрбээр үүсгэн байгуулсан “440Hz records”-ынхоо үйл ажиллагааны хүрээнд “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг тэргүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус уран бүтээлийн клип нь хөгжим сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан бөгөөд энэ сарын 25-ны өдөр албан ёсны Youtube сувгаар нь цацагдаж, олны хүртээл болсон байна.

“Зүүдний хаалган дээр” дууны аяыг Д.Болд өөрөө зохиосон бол үгийг Болор цомын эзэн Мөнгөнхүүгийн Отгонбаяр тэрлэж, 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ. Клипийг TJ entertainment-д бүтээжээ. Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон бөгөөд The Library records бичлэгийг хийсэн байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.