Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ОХУ, АНУ-ын багтай “В” хэсэгт багтав

Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм.

Дэлхийн цомын тэмцээний сугалаа өнөөдөр болж Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтав. Манай эмэгтэй тамирчид сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомд АНУ-ын хүчирхэг багийг ялж хүрэл медаль хүртсэн бол Оросуудтай хамгийн сүүлд 2015 онд Санкт-Петербургийн тэмцээнд нэг хэсэгт таарч хожигдож байсан. Тэмцээний “А” хэсэгт хамгийн олон буюу 10 удаагийн түрүүтэй, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ баг хуваарилагдав.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.