Туйванч Б.Хонгорзул Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотноо 10 дугаар сарын 19-27-нд хүндийн өргөлтийн 32 дахь удаагийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр энэ тэмцээнд 97 кг-ыг өргөж медалийн тавцанд гарсан бөгөөд түүний жинд БНАСАУ, Тайванийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.