Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн түлхүүрийг олгож эхэллээ

Түрээсийн орон сууцны эхний 6 блок байр буюу 1035, 1036, 1038, 1039, 1041, 1042 дугаар байранд орох иргэд энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гарагт буюу 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд орон сууцаа хүлээн авч түлхүүрээ авах аж.

“НОСК-ын мэргэжилтнүүд түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр дээрх орон сууцнуудад ажиллаж байгаа.

Өнөөдрийн хувьд 68.59 м.кв талбайтай орон сууцыг сонгосон 102 иргэнд түлхүүрийг нь өгнө.

Маргааш буюу Пүрэв гарагт 49.23м.кв, Баасан гарагт 39.3м.кв талбайтай орон сууцуудыг сонгосон иргэдийг ажлын цаг дуустал хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацаас өглөө.

“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоол, “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоолын дагуу “Буянт-ухаа 2” хорооллын 972 айлын Түрээсийн орон сууцанд зорилтот 8 бүлгийн иргэдийг хамруулахаар батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах ажил зохион байгуулагдсан юм.

Орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл шилэн цахим хэлбэрээр явагдсан бөгөөд энэ сарын 15-ны өдөр шалгарсан 580 өрх орон сууцанд хамрагдах батламжаа гардан авсан билээ.

Санал болгох мэдээ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас дөрөв дүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд …